НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ


2020 оны 2-р улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд 7 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлсэн иргэд 2 дугаар улирлын буцаан олголтоо авна. Нийт 901 мянган иргэнд  38.2 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож буй. 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон юм. Ингэхдээ нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн.