20 настай залуу 35 настай хойд ээжтэйгээ гэрлэжээ


Марина Балмашева гэх 35 настай орос бүсгүй Краснодар Край мужид хуучин нөхөр болох 45 настай Алексей болон түүний хүүтэй хамт 10 гаруй жилийн турш хамт амьдарсан ч тэдний амьдрал хоёр тийш болсон байна. 

Харин гэрлэлтээ цуцалсаны дараа Марина дахин хайраа олсон дагавар хүү болох 20 настай Владимиртэй гэрлэсэн нь цахим орчинд олон хүний анхаарлыг татсан хачин жигтэй хэрэг болжээ. Энэ хос оны эхэнд гэрлэлтээ бүртгүүлэхээ зарлаж байсан ч өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ. 

Маринагийн хувьд жингээ хэрхэн хурдан хаях вэ гэсэн сэдвээр цахим орчинд зөвлөгөө өгдөг бөгөөд нэг ёсондоо сошиал орчинд ихээхэн олон дагагчтай инфлүсер буюу олны танил нэгэн аж. Тэрбээр 10 гаруй жилийн өмнө Алексейтэй гэр бүл болж болох түүний одоогийн сүйт хархүү нь 7 настай жаал хүү байснаас гадна түүний дагавар хүү болж байжээ. Харин 13 жилийн дараа байдал эсрэгээр эргэн түүнийг хойд эхтэйгээ гэрлэлтээ бүртгүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй болов уу. 

Марина хуучин нөхрийн хамтаар 4 хүүхэд үрчилж авсан ч шүүхийн захирамжийн дагуу тэдгээр хүүхдүүд эцгийнхээ асрамжинд үлджээ. Харин шинэхэн гэрлэсэн хос тун удахгүй шинэ хүүхдээ өлгийдөн авах аж.