А.Амбасэлмаа: Тусгаарлалтад буй хүмүүстэй амралтын газрын ажилтнууд караокедсон


Өнөөдөр /2020.07.22/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өнөөдрийг хүртэл нийт 14 мянга 207 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 287-д нь коронавирус илэрсэн. Одоогийн байдлаар 74 хүн эмчлүүлж байгаа бөгөөд хүйсийн хувьд 70 хувь нь эрэгтэй, 6-80 насны хүмүүс байна.

Халдвар цар тахал болон дэгдэх нь цаг хугацааны асуудал” гэлээ.

Ийн сэтгүүлчдийн асуултад хариулав. Үүнд дараах тодруулга хариуг өглөө:

“Баянбууралын амралтад тусгаарлагдаж байсан хүмүүс амралтын газрын ажилчидтай хавьталд орж, караокедсон гэх мэдээлэл ирсэн. Эрсдэлтэй хүмүүстэй ойртож болохгүй гэж заавар зөвлөмж өгсөөр байхад ийм зөрчил гаргасан.

Мөн 21 хоногийн тусгаарлалт дуусаад гарсан орос иргэн нас барсан. Шинжилгээни хариу нь гараагүй байна, шалтгаан нь коронавирус биш”.