Хүүхнүүдтэй холбоотой хөгжилтэй меме


Эмэгтэйчүүдийн амьдралыг хошиноор илэрхийлсэн сонирхолтой меме

Бүсгүй та сүүлийн үед нэг л бухимдуу, уур уцаартай болчихоод байх шиг санагддаг уу. Хэрэв үгүй бол энэ сэдвийг алгасч болно. Гэхдээ үгүй гэж хэлэх нь хавьгүй цөөн байх болов уу. Учир нь орчин цагийн хурдтай хөгжил, өөрчлөлт, эрчүүдийн архидалт, байнгын мөнгө төгрөгний дутагдал гээд олон зүйл бүсгүйчүүдийн маань турьхан мөрөн дээрээс дарж байгаа нь үнэн.

Чөлөө завгүй ажилласнаар нэг л мэдэхэд харанхуй болчихно. Хоногт 24 биш, 30 цаг байдаг ч болоосой гэж бүсгүйчүүд мөрөөднө. Заавал бүтэшгүйг мөрөөдөх хэрэг байна уу. Ердөө л хэдэн минутад өдрийн алжаалаа тайлж амарч болно.

Ажилдаа явахдаа тайван алхаж, болбол бүр явган явахыг бодоорой. Өглөөний тунгалаг агаар олон юмыг орлодог шїү дээ. Өдөр цайны цагаараа найз хүүхэнтэйгээ хэсэг ярихад гэмгүй. Хүүхнүүдэд ярих юм мундах биш дээ. Энэ бүхэн нэг ёсны сайхан амралт. Орой хоолоо бэлдэж байхдаа хүүхэдтэйгээ хөгжилтэй яриа дэлгээрэй.