У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар нар гар зөрүүлсэн үү


Өчигдөрөөс эхлэн цахим орчинд Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нар хоорондоо марган нударга зөрүүлсэн гэх бор шувуу жиргэж эхэлжээ.

Энэ мэдээлэл нь албан бус бөгөөд зарим нэг хүмүүсийн хооронд яригдаж буй явган яриа юм. Гэхдээ л наргианы наян хувь үнэн гэдэг шиг энэ хоёр эрхэм зүгээргүй байсан болоод л ийм сэдэв хөндөгдөн гарсан болов уу.

Түүнчлэн намын эрхмүүд хэрэв үнэхээр гар зөрүүлсэн нь үнэн бол юуны учир, ямар сэдвээр санал зөрчилдсөн гэдэг мөн л сонирхол татаж байв.

Харин энэ талаар Сумьяабазар гишүүн няцаалт хийж, жиргээнд мэдэгдэл хийсэн бөгөөд “Би Ерөнхий Сайдтайгаа 7 сарын 2 оос хойш уулзалдаагүй. Ингэж худал мэдээлэл тарааж хүнийг гүтгэж болохгүй’ хэмээжээ.