Х.Нямбаатаар сайдын утсаар ярьсан үйлдэл ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдэл хийжээ


Даваа гарагт /2020.07.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабт “ажиллах” үеэр тэрбээр тосож авсан бие бүрэлдэхүүнтэй уулзах үедээ утсаар ярьж байсан нь “цэргийн штабын ажилчдыг үл тоолоо, бүдүүлэг загналаа” гэсэн олны шүүмжлэл, дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Тэгвэл өчигдөр энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв тодруулга гаргасан байна.

Уг тодруулгадаа “Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.

Мөн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл бөгөөд уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно” хэмээн бичжээ.