Өмнөд Суданд Монголын энхийг сахиулагч амиа алджээ


Өмнөд Судан улсад явагдаж байгаа Энхийг дэмжих UNMISS ажиллагаанд Монгол Улсын Цэргийн багийн ээлжийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч Д.Ганбаатар зуурдаар нас баржээ. Уг мэдээллийг талийгаачийн дүү цахим орчинд байршуулсан юм. 

Тэгвэл бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб руу холбогдон тодруулахад дээрх мэдээлэл үнэн болохыг баталлаа. Харин тухайн цэргийн алба хаагч ямар шалтгаанаар нас барсан болохыг хэлэх боломжгүй гэв.

Манай улсын Зэвсэгт хүчин Өмнөд Судан улсад 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван цэргийн алба хаагч зуурдаар амь насаа алдаад байна.