Туршилтын үр дүнгүүд сайн байгаа хэдий ч коронавирусний вакциныг 2021 оноос нааш хэрэглэж эхлэхгүй хэмээн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.Зарим бэлдмэл туршилтын 3 дугаар үе шатандаа хүрсэн бөгөөд бүгд сайн үр дүн үзүүлж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

“Гэсэн хэдий ч вакцины аюулгүй байдал хийгээд үр дүнтэй байдлыг хангах хэрэгтэй. Үүнд хэсэг хугацаа шаардлагатай” хэмээн тэрбээр мэдэгдээд, орлогын түвшнээс үл хамааран хүн бүр вакцин хийлгэх шаардлагатайг онцолжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг