Үүнийг уншаарай. Бүсгүй хүнийг уул овоонд гаргадаггүйн учир


Шилийн богд уул руу охиноо дагуулаад гарч байгаа ээж, найз залуугаа дагаад гарч яваа бүсгүйчүүд байх юм. Үүнийг уншаарай. Бүсгүй хүнийг уул овоонд гаргадаггүйн учир

Учир нь их энгийн. Оргил их уулсын үзүүр газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их, өндөржилтийн давтамжтай, салхи хүчтэй, даралт сийрэг учраас тэнгэр газрын савслагад байнга дээш доош таталцан үелзэж байдаг. Үүнийг Уулын сүр дарах, Газрын сүр дайрах гэж нэрлэдэг байв. Энэхүү өвөрмөц хүчтэй эрчмийг эртнээс ажиглаж мэдсэн өвгөд дээдэс минь улс үндэстний эх болсон охид эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалах, хэвлий савд нь хий цохиж хураад хожмоо ураг тээх, хүүхдээ төрөх цагт хий нь буруудаж, эх үр эндэхээс болгоомжлох үүднээс “бүсгүй хүн сүрлэг өндөр уулсын оргилд гардаггүй, тахилгат овооны бэлээс дээжээ өргө’ гэх хориг цээрийг үлгэр домог болгон тогтоосон аж.

Газрын сүрд дайруулсан залуу бүсгүй хүний яс хэврэгшин алтан заадас салах цагтаа үгээр хэлэмгүй зовлон эдэлдэг гэсэн цээрийг мэддэг тул тахилгат овоо, сүрлэг уул тийш зорих бүсгүйчүүдээ эртнээс ингэж хаацайлан хориглосоор иржээ. Үүнд ямар нэгэн шашин шүтлэг, эр эм хүмүүний хийморь, бузар доройн шалтгаан ер үгүй юм.
Орчлон хорвоод эртний их хувь ерөөлөөр хүн болж төрөөд байгаль дэлхийдээ буцаад шингэдэг энгийн жам ёс, тавилан төөргийг мэддэг, дагадаг байсан эцэг өвгөддөө мөргөмүү.