С.Баяр хоригдоно гэдгээ мэдрэв үү


Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байгаа билээ.

Уг нь С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарынхтай хамт болж байсан ч хэргийг тусгаарласан юм.

Шүүхээр хэргээ хэлэлцүүлж буй тэрбээр жиргээндээ дараах зүйлсийг бичсэн нь тэрбээр нэгэнт явах болсон гэдгээ мэдэрсэн юм болов уу гэмээр утгыг бичжээ.

 “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ” хэмээн жиргэжээ.