Жүжигчин Батушка, жүжигчин Ариукатай хайрын романс үүсгэсэн гэдгийг үгүйсгэжээ


Шинэ Үе продакшний жүжигчин гэдгээрээ анх олноо танигдан хожим нь “Мөрөөдлийн театр’-ынхантай нэгдсэн царайлаг залуусын нэг бол жүжигчин Батушка буюу Б.Баттулга юм.

Тэрбээр одоо 30 нас нэлээд гарсан ч одоог хүртэл хайр дурлалын холбоотой бүсгүйтэй болоогүй байгаа. Түүний хувьд өмнө нь дуучин Наратай хэсэг холбоотой байсан ч хоёр тийш болж тус тусын амьдралаа хөөсөн.

Харин саяхнаас шар хэвлэлээр түүнийг Эмоци продакшний залуу жүжигчин Ариука буюу Ариунцэцэгтэй романс үүсгэсэн гэж бичих болжээ.

Харин үүнийг жүжигчин залуу эрс няцаан худал мэдээлэлд битгий итгэж байгаач хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байв. Ямартаа ч сайхан залуусын нэг Батушка ганц бие хэвээр л байгаа бололтой.