Тарагны саван дотор гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлжээ


УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгаарлагдах байруудад гаргаж буй иргэдийн зөрчлийн талаар ярьлаа.

Тэрээр ярихдаа, Гоё гэдэг тарагны таргийг нь асгаад дотор нь гялгар уутанд архи хийгээд тусгаарлах байр руу нэвтрүүлсэн. Мөн тортны дотор варены шилтэй архи хийгээд төрсөн өдөр нь болж байна гээд оруулсан. Тусгаарлах байранд байхдаа дэглэм их зөрчиж байгаа. Шөнө дунд 3-4 цагийн үед коридороор хэсээд бие биенийхээ өрөөнд орж хөзөр тоглож байна.