Нөхөртөө хаягдсан түүхээс минь сургамж аваарай хүүхнүүдээ


Нөхөр бид хоёр гэрлээд таван жил хамтдаа байхдаа хөөрхөн нэгэн хүүтэй болж би бодохдоо сайхан амьдарч байна гэж бодож байтал нөхөрт минь бол үгүй байжээ гэдгийг одоо л би ухаарч байна. 

Энэхүүт хэн нэгэн бүсгүйд тус болоосой гэсэндээ үүнийг би нулимс дуслуулан бичиж сууна. Нөхөр минь өөр хүүхэнтэй болжээ. Тэрийг нь би ч харсан, надаас огт илүү зүйлгүй харин ч царай муутай нэгэн байсанд би их гайхсан. Гайхсандаа болоод тэр хүүхний талаар судалж эхлэв ээ.

Найз танил гээд бүх л талаар нь судлав. Миний олж мэдсэн зүйл гэвэл тэр хүүхэн ор хөнжлийн ажилдаа гаргууд сайн гэнэ. Эр хүнийг жаргаахдаа мундаг сайн юм гэнэ. Нэг ёсны завхай, янхан хүүхэн. Би зөвхөн хайртай нөхөртөө зориулж, түүний завхай хүүхэн нь байж чадах л байлаа шүү дээ. Тэр хүүхний хийж байгаа болгоныг би хийж чадна.

Гэвч би хийгээгүй гэдэгтээ маш их харамсаж байна. Миний нөхөр намайг орхиж явахдаа надтай хэрэлдэхээс залхаж байна гэж хэлээд явсан. Тэр үгийг нь би бас их бодсон. Би хэрэлдэх болгондоо ялах гэж улайрдаг байсан нь үнэхээр хэрэггүй зүйл байжээ. Ямар ч эр хүн миний эхнэр сайн хэрэлдэж байна гээд эхнэрээ хайрлах нь ихэснэ гэж байхгүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ эмэгтэй хүн нөхөртөө хүлцэнгүй хандах нь аз жаргалын үндэс юм байна. 

Хүүхнүүдээ найз залуу эсвэл нөхөртэй бол түүнийгээ маш сайн хайрлаарай, хүн өөртөө байгаа зүйлээ алдаж байж л үнэ цэнийг нь ухаардаг юм байна. Би маш их харамсаж байна. ………. хайрдаа буцаад ир л дээ.