Соёмбон толгойт нь Солонгон ааштыгаа аялуулж явна


Боловсрол телевизээс зохион байгуулсан Гэр бүл реалити шоугаар эргэн нэгдэж элэг бүтэн амьдралтай болсон дуучин Т.Дэлгэрмөрөн хайртай бүсгүй Ананда эрхлүүлсээр явна.

Тэд цахим хуудаснаа “Соёмбон толгойт нь Солонгон ааштыгаа дагуулаад Өвөрхангайн Жаргалантынхаа хадмын талын ах дүүсийг амласан ёсоороо хадган цэнхэр Хөвсгөл далайдаа урин залж ,увидас шидийг нь амсуулаад ирэхээр нутгаадаа зорьлоо.

Уулзаж учрах ерөөлтэй бүхэнд хүний ёсыг дээдлэн ,үлгэр шиг амьдралын амтыг мэдрүүлэх нь бидний заяа билээ. Аян замын адал явдлын хөгжилтэй хөөртэй бүхнээсээ хуваалцаж хамтдаа аялцгаана аа бүгдээрээ хэмээсэн байна.

 “Гэр бүл реалити шоуны төгсгөлийн дугаар дээр Ананда үзэгч олныг нутагтаа урьсан бөгөөд энэ амлалтаа ийн биелүүлж байгаа бололтой.