Street dreams шоуны ялагч /Orice/ н.Алтан-Оргилыг таван давхраас шиджээ


Олонд “Orice” нэрээр танигдсан реппер н.Алтан-Оргилыг хэсэг бүлэг этгээдүүд дээрэмдэж, таван давхраас унагасан тухай түүний дотны хүмүүс сошиал орчинд мэдээлж байна.

Тэрбээр “Big Gee”-гийн санаачилсан шинэ, шилдэг реппер шалгаруулах “Street Dreams” тэмцээнд ялагч болж, хамтарсан уран бүтээлийн ажилдаа ороод байсан юм.

Тодруулбал, өчигдөр шөнө түүнийг бүлэг этгээд дээрэмдэж, улмаар өндрөөс шидсэн байна. Түүний биеийн байдал тун муу ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байна.

Тэрбээр залуусын сонсох дуртай, монголын Hip hop урлагийн ирээдүй болсон залуу юм.

Энэ талаар хөтлөгч Я.Доньдсүрэн анхлан мэдээлжээ. Тэрбээр бичихдээ,

Саяхан л өчигдөрхөн л ээждээ эрүүл саруул үзэгдэж явсан дүү маань одоо сэхээнд байна. Хүн хүнээ хайрлах сэтгэхүй, хаана байна. Хүн үнэхээр араатнаас ч дор болжээ. Монголын хип хопын ирээдүй болсон ийм сайхан залууг минь бүлэглэн зодож 5 давхараас унагааж бэртээсэн байна.Та бүхэн минь мэддэг чаддаг бүхий л сайхнаа залбираач гуйж байна, Алтаноргил минь эрүүл саруул үлдвэл бидэндээ, ээждээ мөн ч мундаг хүү, үнэхээр авьяастай чадалтай залуу. Олны сайн сайхнаар ч хамаагүй залбираарай түүний төлөө🙏🏻аюулгүй ирээдүйн төлөө. Чи босно шүү дүү минь, чамайг ээж чинь, бас том тайз хүлээж байна. Чамд атаархсан хүмүүсийг амыг нь ангайлга. Чи үнэхээр чадалтай залуу, үлдэх ёстой. Ингээд бууж өгч болохгүй, Дүү минь босоод ир . #rapgod 

Бүгд мэдээсэй гэсэндээ энэ постыг орууллаа.

Монголын шинэ Од бөхийх ёсгүй. Orice