Бүрэнтөгс аварга өөрийн бяцхан дэмжигч Э.Сумъяабазар хүүгийн хүслийг биелүүлжээ


Түрүү жилийн наадмаар Бүрэнтөгс арсланг унасанд гомдож гадаа гаран уйлж байгаа нэгэн хүүгийн бичлэг сошиал орчинд нэлээд түгсэн билээ. Тэр хүүг шинэ аварга сурагласаар олж, зорьж очин ийн баярлуулжээ.

Өнгөрсөн жилийн буюу 2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан цолтой байсан П.Бүрэнтөгсийг хаялцах барьцнаас цээжин дээрээ өргөн гарган унагасан.

Уг барилдааны дараа П.Бүрэнтөгсийг дэмждэг жаал хүү “П.Бүрэнтөгс уначихлаа” хэмээн цурхиртал уйлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан нь олон нийтийн хайр эгдүүцлийг төрүүлээд байсан билээ.