Хичээл эхлэх эсэх асуудлаар Боловсролын яам ирэх сард албан ёсны мэдээлэл өгнө


Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны IX сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийх юм байна.