Та үүнийг мэдсэний дараа “Мандарины хальс’-г дахиж хэзээ ч хаяхгүй!


Мандарин бол амттай исгэлэн жимс. Яг жүрж шиг харагддаг болохоор олон хүн заримдаа андуурч сонголт хийх гээд байдаг талтай.

Энэ жимс маш их ач тустай:

  • Салахын аргагүй амттай.
  • Ер бусын тансаг үнэр гаргадаг.
  • Найрлагадаа их хэмжээний витаминууд агуулдаг: B1, B2, B3, B6 болон
  • Биед хэрэгтэй эрдэс бодисуудыг агуулдаг: магни, төмөр, фосфор, кальци, кали, селен болон цайр.

Хэрэв та энэ жимсийг идсэн бол хальсыг нь бүү хаяарай. Олон эмч нар энэ жимсний хальс эрүүл мэндэд гайхалтай ач тус үзүүлдгийг дуу нэгтэйгээр хэлж байна.

Мандарины хальсны ач тус:

Бронхит

Мандарины хальс бронхит мэтийн амьсгалын замын өвчнүүдийг эмчлэхэд тус болно.

Ханиалга

Ханиалга нь амьсгалын замын асуудал эсвэл ханиад томууны үед илэрдэг шинж тэмдэг. Энэ бухимдмаар асуудал даамжирсаар хоолойнд нөлөөлж эхэлдэг.

Мандарины хальсаар ханиалгыг зогсоож болно. Үүний тулд дараах зааврыг хэрэгжүүлээрэй:

  • Хуурай хальсыг хэрчинэ.
  • Нэг стакантай усыг халааж, дээр нь мандарины хальсыг хийнэ.
  • 7 хоног байлгана.
  • Шингэнийг нь шүүж авна.
  • Хооллох бүрийнхээ өмнө өдөрт 3 удаа дээрх бэлдмэлээс 20 дуслыг нэг стакантай усанд хийж ууна.

Хамар битүүрэх

Мандарины хальсаар хамар битүүрэхийг зогсоохын тулд:

  • Мандарины хальсыг саванд хийж, дээр нь бага зэрэг ус нэмээд буцалгана.
  • Ууранд нь 10 минутын турш хамраа утна.
  • Та хэт халуун ууранд нүүрнийхээ арьсыг гэмтээхээс болгоомжлоорой.

Хоол боловсруулах системийн асуудлууд

Хоол боловсруулах системийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй:

  • Хуурай хальсыг сайтар буталж, нунтаглана.
  • Энэ нунтгийг ямар ч хоолонд хэрэглэж болно.
  • Ходоод өвдөхийг зогсооно.

Хөлийн мөөгөнцөр

Дэлхий нийтийн өмнө түгээмэл тулгарч байгаа асуудлуудын нэг. Харин мандарины хальс уг асуудалд цэг тавина.

Арьс

Мандарины хальсаар асуудалтай арьсаа 7 хоногийн турш өдөрт 2 удаа зөөлөн үрэх юм бол эдгэрнэ.

Ядралт болон нойртой холбоотой асуудлууд

Мандарины хальсыг унтахаасаа өмнө 15 минут үнэртээрэй. Та бөх гэгч нь унтаж амарна.

Цусны даралт

Толгойн өвчнийг намдаана. Түүнээс гадна мандарины хальсыг 3 литр усанд хийгээд буцалгаарай. Буцалсны дараа 1 цаг байлгаж, шингэнийг шүүж аваад ваннд хийгээд хэвтвэл, цусны даралт буурах болно.

Мандарин жимсийг өдөр тутам хэрэглэвэл ямар ач тустай вэ?

Витамин C амин дэмээр баялаг

Витамин C амин дэм найрлагад нь их хэмжээгээр агуулагддаг тул чөлөөт радикалуудаас болж, эд эртхнүүд гэмтэхээс хамгаална. Дээрээс нь дархлааны системийг бэхжүүлж, олон өвчний өмнө хүчирхэг байхад тусална.

Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

Найрлагадаа маш олон хүчил агуулдаг тул хорт хавдрын эсрэг сайн эсэргүүцэл үзүүлнэ.

Холестериныг буурлгана

Мандарины хальсанд холестериныг бууруулах үйлчилгээ бий. Тиймээс өдөр бүр мандарин идээрэй.

Өтгөн хатах

Мандарины найрлагын 88% нь ус учир, өтгөн хаталт болон шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Мөн мандарины найрлагад 2 гр ширхэглэг агуулагддаг байна.

Цус багадалт

Мандариныг хэрэглэх нь витамин Ц амин дэмийг ихээр биедээ авна гэсэн үг. Ингэснээр та хоол хүнснээс төмрийг биедээ шингээж авах боломж бүрдэх юм.

Атеросклероз

Мандарин найрлагадаа нобилетин гэх бодис агуулдаг. Энэ нь өөх хуримтлагдсанаас болж, артерийн судас гэмтэхээс сэргийлэх ач тустай. Мөн их хэмжээний өөх биед хуримтлагдахыг зогсооно.

Цусны даралт

Энэ жимсэнд кали байдаг – цусны даралтыг бууруулагч. Зүрх судасны эмч дээр очихынхоо өмнө мандарин идэж, асуудлыг намдаагаарай.

Жин хасах

Энэ жимс ширхэглэгээр баялаг. Тиймээс бүтэн өдрийн турш танд цатгалан мэдрэмжийг төрүүлж, илүү идэхээс сэргийлнэ.