Амтат Чап Чаей хийх жор


ОРЦ:
гүнжидийн тос 2-3 хоолны халбага
пүгтүүз гоймон 350-400 гр
лууван 2 ширхэг
хулуу 1-2 ширхэг
сонгино 1-2 ширхэг
сармис 3-4 хумс
хар мөөг 70-80 гр
цагаан будааны цуу 2 хоолны халбага
бууцай 2 хоолны халбага
давс 1/2-1 цайны халбага
жан 2 хоолны халбага
элсэн чихэр 1 цайны халбага


ХИЙХ АРГА:
1. Уг хоолыг хийх зориулалтын солонгос пүнтүүз гоймон байдаг ба энэ гоймонг хэрэглэхэд тохиромжтой. Хэрвээ танд олдохгүй бол энгийн пүнтүүз гоймон хэрэглэж болно л доо.
2. Ингээд дээрх гоймонгоо буцалсан халуун усанд хийж 5 минут буцалгаад уснаас шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дахин сайтар шүүж аваарай. Үүний дараа гоймонг бага зэрэг гүнжидийн тос эсвэл олив, ургамлын тосоор тослож холино. Ингэснээр гоймон өөр хоорондоо наалддаггүй.
3. Лууван, мөөг, хулуу, сонгино, ногоон сонгино, сармисыг урт нарийн хэрчинэ. Хэрвээ хатаасан мөөг хэрэглэх гэж байгаа бол халуун усанд 15 минут буцалгаж шүүж хэрэглээрэй.
4. Ингээд хайруулын тавганд гүнжидийн тос эсвэл олив/ ургамлын тос хийж халаагаад сонгино, сармис, лууванг хийж 3-4 минут хуурна.
5. Дараа нь мөөг, ногоон сонгино, хулууг хийж зөөлөртөл нь хольж хуурна.
Ингээд бууцай, жан /сой соус/, будааны цуу /алимны цуу болно/, элсэн чихэр, багахан тос хийж 2-3 минут зөөлөн гал дээр хуурсны дараа галаас гаргаарай. Амтат чап чаей бэлэн боллоо.