Тун удахгүй хиймэл шүд хэрэглээнээс гарч, шүдийг дахин ургуулдаг болно


Хүний шүд бол хамгийн чухал эрхтний нэг. Учир нь хүний амны хөндийд буй 32 шүд нь өөрийн гэсэн үүрэгтэй бөгөөд шүднүүд унаж эхэлснээр нүүрний хэлбэр өөрчлөгдөн гадаад төрх ч үүнийгээ дагаад өөрчлөгддөг.

Түүнчлэн хоол боловсруулах эрхтэнд хамгийн их дэмжлэг үзүүлдэг эрхтэн гэхэд болно. Харин насжилтаар унасан шүдийг хиймэл шүдээр оруулсаар ирсэн. Тэгвэл хиймэл шүд хэрэглэхээ болих нь.

Учир нь Колумбын их сургуулийн профессор Жереми Мао хүн төрөлхтний шүдний эмчилгээний салбарт хувьсгал хийжээ. Бүх насны хүний амны хөндийд шүд ургуулах туршилт нь амжилттай болсон байна. Удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх төлөвтэй гэнэ.