Африкт гацсан монгол бүсгүй эх орондоо ирэх боломжтой болжээ


Коронавирусын улмаар гадаад улсад олон монгол иргэн гацаад хилийн цаана гацаад байгаа билээ.

Тэгвэл эдгээр иргэнээс хамгийн ихээр сонирхол татаж байсан хүний нэг нь Т.Оюуномин гэх залуухан бүсгүй юм. Тэрбээр Африк тивийн Нигериа улсын “Owerri imo state” хэмээх газар таван сар гаруй хугацаанд ганцаараа гацаж, таньж мэдэх хүнгүй хэцүү байдалд байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, олон хүнийг эмзэглүүлж байсан.

Ц.Уянга буюу жиргээчид дундаа Элийрэгч гэх нэртэй бүсгүй түүний талаар анх цахим орчинд мэдээлэл түгээн хүмүүс үүнээс хойш өөрсдийн боломжоор туслаж, дэмжиж эхэлсэн юм.

Багагүй хугацаанд хандивын аян өрнөж өнгөрсөн амралтын өдрөөр уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болжээ. Тэрээр энэ хугацаанд туслаж дэмжсэн Ц.Уянга хэмээх бүсгүй болон Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний тэргүүн, хандив өргөсөн бүх хүмүүстэй нүүр хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.