Үүнийг мэдсэнээр та дахин гадилны хальсаа хаяхгүй


Гадил бол хамгийн их ач тустай бас эрүүл жимснүүдийн нэг билээ. Гэхдээ бид энэ жимсний доторхыг нь идээд гаднах хальсыг нь хаядаг гэмтэй.

Гадилны хальсыг ч гэсэн ашиглаж болно. Учир нь энэ жимсний хальсанд эрүүл мэнд болон гоо сайханд үзүүлэх олон ач тус бий. Та гадилны хальсны тусламжтайгаар өө сэвгүй арьстай болох боломжтой.

Гадилны хальсыг дараах 5 зүйлд ашиглаж болно.

1. Экзем, батга болон хайрст үлдийг эмчлэх

Гадилны хальс хайрст үлд, батга болон экзем зэрэг арьсны ноцтой өвчнүүдийн үед илрэх үрэвсэл болон цочролыг намдаах ач тустай. Учир нь найрлагадаа кали болон антиоксидант агуулдаг.

2. Нүд хавагнахыг зогсооно

Дээр дурдсанчлан гадил найрлагадаа кали агуулдаг тул, арьсан дахь илүүдэл давсыг устгадаг – шингэн хуримтлагдаж, улмаар нүд хавагнахад хүргэдэг.

Үүний тулд та гадилны хальсыг 2 хэсэг болгон зүсэж, нүдэн дээрээ тавиарай. Маргааш өглөө нь та гайхалтай үр дүнг харах болно.

3. Арьсыг нарны хурц туяанаас хамгаална

Гадилных альсанд витамин Ц амин дэм агуулагддаг. Энэ нь гадилны хальс гайхалтай антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг – эсийн гэмтлээс сэргийлж, арьсыг нарны хурц туяанаас хамгаална.

4. Арьсыг чийгшүүлнэ

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг. Гадилны хальс хуурайшсан арьсанд эерэг нөлөө үзүүлдэг.

Гадилны хальсыг олон хэсэг болгон зүснэ. Зүссэн гадилны хальсаар арьсаар үрээрэй. Үр дүнд нь таны арьсыг чийгшүүлнэ. Аль ч хэсгийн хуурайшсан арьсанд чийгшил өгнө.

5. Хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгана

Чөлөөт радикалууд арьсны эсүүдийг гэмтээдэг. Энэ нөхцөлд гадилны хальс эсэргүүцэл үзүүлж тусална. Яаж тэр вэ? Учир нь дээр дурдсанчлан антиоксидантаар баялаг учир, чөлөөт радикалууд эсүүдийг гэмтээхээс сэргийлнэ.

Эсүүд бага гэмтэх тусам хөгшрөлт удааширна – толбо болон үрчлээ үүсэх нь багасна.

Тиймээс хэрэв та залуухан бас гялалзсан арьстай байхыг хүсэж байгаа бол, гадилны хальсыг хэрэглээрэй.

Та гадилны хальсны дотор талаар нь арьсаа үрээрэй. Тэгээд 30 минут болсны дараагаар усаар зайлж угаана.