Мисс Б.Бадамцэцэг буюу Шүдний дагина 40 хүүхдийн шүдийг эмчилж бэлэг барьж байна


Анх МҮОНРТ-ийн “Хэцүү анги’ олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонд танигдсан Б.Бадамцэцэг 2010 оны “Мисс Монголиа’ тэмцээний ялагчаар тодорсон гээд л багагүй их амжилттай явсан.

Гэсэн ч тэрбээр одоо бол айлын гэргий болж, өөрийн эзэмшсэн шүдний эмчээрээ ажиллаж байгаа юм.

Түүний хувьд өнөөдөр буюу долдугаар сарын 27-нд төрсөн өдөр нь тохиож байгаа бөгөөд энэ баярт өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчлэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснаа зарлаасан байна.

Өөрт нь ирүүлсэн хүсэлтүүдээс санамсаргүй байдлаар 40 хүүхдийг сонгон авсан бөгөөд өөрийн нээсэн хувийн шүдний эмнэлэгтээ үзлэг оношилгоо хийх, шүд хорхойтох өвчнөөс урьдчилан сэргийлэх фторт болон хар түрхлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ.