Таны хүүхэд гар утаснаас салахаа больсон бол үүнийг хэрэгжүүлээрэй, маш үр дүнтэй


Гар утаснаас гарах дүрс, дуу нь хүүхдийн сонирхолыг ихээр татдаг. Эцэг эхчүүд эхэндээ түр зуур үзүүлэх санаатай байсан ч хүүхэд нэхсээр байгаад удаан хугацаанд үзүүлчихсэн сууж байх нь олонтаа.

Хүүхэд нэг зүйлд амархан татагдаж, тэр эрчээрээ амархан уйддаг. Гэвч гар утас хүүхдийг татах зүйл ихтэй, дүрс бичлэг ар араасаа гарч ирдэг, сонголт ихтэй байдаг болохоор хүүхдийг улам улайруулж, донтуулдаг. 

Харин таны хүүхэд утаснаас салахгүй байвал өнгийг нь хар, цагаан болгочих. Тод өнгөгүй ийм зүйлээс хүүхэд дороо уйдаад үзэхээ больчихдог гэнэ. Ингэхийн тулд дараах тохиргоогоор утсаа өөрчлөөрэй.

iPhone: Settings-Accessibility-Display Text&Size-Color Filters

Android: Settings-Digital well being & parentаl controls-Wind Down

Дэлгэцийн донтолт  гэдэг нь телевиз удаан хугацаагаар үзэх, гар утсаар удаан оролдох, компьютерийн тоглоом хэт их тоглохыг дэлгэцийн донтолт гэнэ. Таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандаарай. Хүүхэд уур уцаартай болох,  орчин тойрноосоо тасрах, зожгирох, гар нь чичрэх, нойр нь муудах, зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.