Жүжигчин И.Одончимэг 53 нас хүрлээ


Өнөөдөр буюу 2020 оны 7-р сарын 27-нд хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиожээ.

Энэ баяраар түүний нөхөр Т.Бархүү болон охин Б.Сунидарь нар өөр өөрсдийн зүгээс бэлэг, мэндчилгээ хүргэсэн нь цахим орчинд олон хүний анхааралд өртөж байв.

И.Одончимэг 1967 оны долоодугаар сарын 27-нд мэндэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү 53 насны ойтойгоо золгож байна.

Түүний охин Суни өөрийн гараар ээждээ төрсөн өдрий бялуу бэлджээ.

Харин нөхөр Бархүү нь цахим орчинд ингэж бичин хайрт ханьдаа мэндчилгээ илгээжээ.