Япон үндэсний Якисоба хийх жор


1. Орц: 2 хүн
Гоймон – 400 гр, Сонгино – 1 ширхэг (Нарийхан зүсч бэлдэх), Күннамул – 200гр (Beansprout гэж нэрлэдэг), Улаан амтат чинжүү – 1 ширхэг (Цэвэрлээд нарийхан зүсэх),  Тахианы мах – 150 гр (Чанаад нарийхан зүсэх),  Жижиг сам хорхой – 12 ширхэг, Оливын тос – 1 жижиг амны халбага, Буурцагны соус – 2 жижиг амны халбага, Гүнжидийн тос – 1 амны халбага, Гүнжидийн үр – 1 амны халбага, Ногоон сонгино – 2 ширхэг

2. Хийх арга: 
Гоймонгоо чанаад усыг нь сайтар шүүж авна.

3. Сонгино, күннамүл, сам хорхой, улаан чинжүүгээ аяганд хийж холино. Хайруулын тавгандаа тос хийж маш сайн халаана.

4. Гоймон болон бусад хольсон орцоо хийгээд алтан шаргал өнгөтэй болтол 4 минут орчим хуурна. Дараа нь гүнжидийн тос болон буурцагны соусаа нэмж хутгаарай.

5. Таваглаад ногоон сонгино болон гүнжидийн үр цацаж амтлаарай.