Нойр булчирхай нь өвддөг хүмүүс байвал нам эдгээх аргыг хэлье


Сайн байцгаана уу, сайхан хүмүүс минь. Би өөрийнхөө нойр булчирхайг эдгээсэн аргаасаа хуваалцъя гэж бодлоо. Миний нойр булчирхай урьд нь их өвддөг байсан. Харин одоо энэ аргыг хэрэглэснээс хойш дахиж нэг ч өвдөөгүй. Та нар минь нойр булчирхай өвддөг бол энэ аргыг хэрэглээд эдгэрээрэй.

1) Адууны живэр ( шивэр ч гэдэг ) хэрэглэх заавар:

Адууны шиврээ 150 грамм грамм усанд буцалгаад өглөө талын уугаад орой талын уугаарай. Буцалгасан шиврээ хөргөгчдөө хийж хадгалаарай. Ингээд өдөр бүр тасралтгүй 3 сар орчим уугаарай.

Шивэр яг шивэр шиг амттай учир уухад жоохон муухай амттай. Хамраа чимхэж байгаад уучих. Хөдөө адуутай айлаас гуйгаад авчхаж болно.Малчид бол зүгээр л аваад өгчихдөг юм билээ.

Нарантуул зах дээр ширхэг нь 3000-4000 төгрөг гээд байдаг гэсэн. Энэ нь нойр булчирхайгаас гадна бас цөсний чулуу хөөдөг. Цөсөндөө чулуутай хүмүүс хэрэглэхэд бас сайн.

2) Хонины салбант сархинаг хэрэглэх заавар:

Сархинагаа битүү буцалгагчид хийж ялз буцалгаад өглөө өлөн дээрээ шөлийг нь ууж сархинагаа иднэ. 7 сархинаг 7 өдөр дараалан иднэ. Өдөрт нэг сархинаг буцалгана. Энийг хэрэглээд дахиж нойр булчирхай өвдөхөө больдог билээ.