Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр боллоо


Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

УОК-оос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ хичээлийг зайнаас, танхимаас явуулах зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин их, дээд сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэжээ.