Хадгаламж өлсөхөөс эхэлнэ


Бусдаас хулгай хийлгүй бүтээ. Хадгаламж чамд хичээл заана. Их бага гэж гололгүй хуримтлал үүсгэ, олсон хэдээ хадгалж ажил амьдралаа ялга.
Энэ бол миний алдаанаасаа сурсан дүрэм юм.

Би 2 жилийн өмнө өөртөө бизнес данс үүсгэж түүндээ 5%-ийг хийж байсан юм. 6-н дансны нэг данс нь БИЗНЕС данс. Тэгээд маш багаар цуглуулж эхлүүлж байсан бизнес данс маань НОМ бичиж хэвлүүлэх зардлыг шийдсэн.

Хэдийгээр ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ ном уншигч таны гарт очоод 1 жил болсон хэдий ч номын зохиогчийн хувьд би сар бүр номын орлогоос 250-500к ийн цалин л авдаг байлаа.

Өнөөдөр харин бичсэн номынхоо үр шимийг хүртэж тарьсан модныхоо жимснээс хүртэж Томоохон шагнал авч байгаа нь энэ юм. Нэг үгээр ноогдол ашиг маягийн юм хэхэ.

ХАДГАЛАМЖ надад хичээл заасаар байна. Бизнес амьдрал хоёроо ялга хожим нь шагнал ав…

Цуглуулж харсан мөнгөндөө бус их зүйл суралцсандаа үнэ цэнэ нь байсан.
3 жил зохиомол ядуурч утга учиртай амьдралын хэвшилд суралцсан тул 1 хуруу нь мөнгө рүү зааж
Гурван хуруу нь зүрх рүүгээ чиглэсэн байгаа юм хэхэ.

Хадгаламж өлсөхөөс эхэлнэ. Мөнгөн Ганбат