Рамен шөл – Япон хоолны хамгийн сайн хоол


Рамен шөл: хоолны түүхээс бага зэрэг …

Япон улс нь газарзүйн хувьд арал газруудаас оршдог тул загас, далайн хоол нь Японы хоол, хүнсний хэрэглээний гол бүрэлдэхүүн хэсэг юм. Мөн цагаан будаа, далайн ургамал, шар буурцаг, шош зэргийг ашигладаг.

Рамен шөлний тухай мэдээлэл …

Сүүлийн 10-15 жилийн хугацаанд дэлхий нийтээр ролл /ороомог/ , суши зэрэг хоолны нэр төрөл нь дэлхий нийтээр хүн бүрийн идэх дуртай Япон хоолны нэг болсон.

Гэхдээ эдгээр хоолноос гадна бусад олон төрлийн хоол байдгаас Японы Рамен шөл хүмүүсийн дунд хамгийн түгээмэл амтат хоол юм.

Тус улсад энэхүү хоол нь дээд зэрэглэлийн бус жирийн иргэдийн өдөр тутмын хоолны нэг гэж үздэг.

Гэсэн хэдий ч илчлэг ихтэй тул хүний бие махбодид бүхэл өдрийн турш эрч хүч өгдөг. Мөн орц найрлагад орсон хүнсний ногоо нь ашигтай витаминаар баялаг.

Үнэндээ “Рамен’ нэр нь “гоймон татах’ гэсэн утгатай.

Хоолны үндсэн бүрэлдэхүүн хэсэг гоймон бөгөөд бусад найрлагатай хослуулан (мах, хүнсний ногоо, даршилсан ногоо, чанасан өндөг, байцаа болон бусад орц) рамены өвөрмөц амтыг гаргадаг.

Японы уламжлалт хоолны онцлог шинж чанаруудыг та сайтар мэддэг бол гэртээ ч хийж болно.

Гэхдээ уламжлалт Япон аргаар рамен шөл хийх нь мэдээж хэрэг амархан биш. Рамены шөлийг гарган авахад тусгай найрлага, жор бүхий заавраар хийдэг бөгөөд өөрөөр хэлбэл ясны шөлийг гарган авахад ойролцоогоор гурван өдөр зарцуулдаг.

Уламжлалт шөлийг хэрхэн гаргаж авах вэ

Японы Рамен шөлний гол найрлага орцонд гахайн мах, үхрийн махны шөл ордог. Тусгайлан бэлтгэсэн шөлийг уламжлалт аргаар бэлтгэн гаргадаг.

Рамен хийх энгийн жор:

  • 2 чанаж болгосон өндөг
  • 2 хоолны халбага оливийн тос 
  • 4 хумс сармис
  • 1 хоолны халбага буталсан цагаан гаа
  • 4 аяга тахианы шөл
  • 3 аяга ус
  • 110 грамм бор мөөг
  • 1 хоолны халбага цуу
  • 3 уут соба гоймон (бэлэн гоймон байж болно)
  • 3 аяга нялх бууцай
  • 1 лууван
  • 2 хоолны халбага хэрчсэн ногоон сонгино

Хийх аргачлал

  1. Хамгийн эхлээд 2 өндгөө чанаж болгоно. Гэвч хальсалж голоор нь хуваахаасаа өмнө сайтар хүйтэн усанд сойхоо мартуузай. 
  2. Tом шөл болгодог савандаа 2 хоолны халбага оливийн тосоо хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Үүн дээрээ буталж жижиглэсэн 4 хумс сармис болон 1 хоолны халбага цагаан гаагаа нэмээд 1-2 минут ойр ойрхон хутгаж болгоорой. 
  3. Одоо урьтаж бэлэн болгосон 4 аяга тахианы шөлөө, 3 аяга ус, 110 грамм бор мөөг болон 1 хоолны халбага цуугаа хийнэ.
  4. Буцлангуут нь галаа багасгаж, мөөгөө зөөлөртөл  нь ойролцоогоор 10 минут зөөлөн гал дээр болгох юм. Дараагаар нь рамений хамгийн гол орц болох гоймонгоо хийгээд, наалдуулахгүйн тулд сайтар хутгаарай. Гоймон бүрэн болтол ойролцоогоор 2-3 минут зарцуулагдана (гоймонгийн уутан дээрх зааврыг унших).
  5. Хоолоо гаргахаас өмнө 3 аяга нялх бууцай, нарийн хэрчсэн лууван, ногоон сонгиноо шөлөндөө хийгээд зөөлрөх хүртэл нь хүлээнэ. 
  6. Рамен бэлэн боллоо. Одоо чанасан өндгөө хийгээд амтархан зооглоорой. 

ХЭРЭВ ТА ЯПОН УЛАМЖЛАЛААР ХИЙСЭН РАМЕН ИДЭХИЙГ ХҮСВЭЛ

АКАМАРУ ЯПОН ХООЛНЫ РЕСТОРАНЫГ ЗОРИОРОЙ.

хаяг: Чингисийн талбайн зүүн тал, Централ Таувер 3 давхар