Рокит Бэй-г тамхинаас гаргасан шалтгаан энэ


Реппер Рокит Бэй гэр бүл зохиож хэдийнээ хоёр хүүхдийн аав болоод байгаа билээ. Түүний хувьд охидууддаа амь нэгэн. Тэрбээрохидуудынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдэг бөгөөд өөрийн тамхинаас гарсан түүхээ ийн бичжээ

Би хүүхэдтэй болоод шууд тамхинаас гарсан. Одоо ерөөсөө бодогддоггүй.
Таван жил ч гэсэн илүү амьдарч хүүхдүүдээ хармаар байна. Гараас нь удаан хөтөлж явмаар байна. Муухай үнэр үнэртүүлэхгүй хүүхдүүдээ үнсмээр байна. Найз залуутай болохыг нь харж, тэр залууг нь шалгамаар байна…