Коронавирусийн хөл хорионы улмаас далайгаар аялан 90 настай аавынхаа төрсөн өдөрт очжээ


Португали улс коронавирусийн улмаас олон улсын нислэгийн бүх гарцуудаа хаасан учир тус улсын иргэд гадаад руу зорчих эрх нь хаалттай байгаа ч Баллестеро гэх далайчин эр гэр бүлтэйгээ хамт байхын тулд нислэг хэзээ нээгдэхийг хүлээж чадалгүй өөрийн чадах аргаа хэрэгжүүлжээ. 

Ингэснээр тэрбээр Атлантын далайг дарвуулт завиар гаталжээ. Түүний хувьп 5600 миль буюу 75 өдрийн далайн аялалд гарсан нь энэ юм. 

Баллестеро Португалитай ойролцоо Порто Санто гэх жижиг арал дээр хөл хорионд орсон бөгөөд тус газар нь вирус илрээгүй ч сэргийлэх үүднээс бүх орох гарцуудаа хаасан байжээ. Баллестерогийн хувьд тус газраас явахдаа эргэн ирэхгүй гэсэн ам өчиг авч энэ аялалдаа гарсан байна. 



“Арал дээр вирусийн тархалт байхгүй байхад айж эмээж хулчгар байдлаар байхыг би хүсээгүй. Тиймээс  миний хувьд өөрийн гэр бүлтэйгээ байх нь л миний хувьд хамгийн чухал зүйл мэт санагдсан учир далайгаар гэр бүлдээ очихыг хүссэн” гэж тэрбээр ярьжээ. 


Түүний аялал маш их адал явдал дүүрэн байсан нь мэдээж бөгөөд төлөвлөсөн хугацаанаас 10 хоногийн дараа ирсэнээс гадна замдаа түлш дуусч зөвхөн салхины хүчээр хөвж явсан гэх мэтээр олон бэрхшээлийг даван туулж, аавынхаа төрсөн өдрөөр гэр бүлийнхэн дээр очсон чадсан нь түүний баярт үйл явдал гэнэ.