1040 км замыг гүйлтээр туулж яваа Б.Болдбаатар Элсэн тасархайд хүрчээ


Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Алтай хотоос нийслэл Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах түүхэн гүйлтийн аянаа эхлүүлсэн юм.

Түүний хувьд Говь-Алтайгаас гараад өнөөдрийн байдлаар /2020*07*29/Өвөрхангай аймгийн Элсэн тасархай хэмээх газрыг өнгөрөөд гүйж явна. Төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотод 08-р сарын 08 нд буюу 1040км гүйгээд ирэх юм.

ОУ-ын хэмжээний мастер Б.Болдбаатар нь эдгээр замыг туулахдаа өглөө 15 км, орой 15 км гүйх зэргээр өдөрт дунджаар 30 км замыг туулсаар Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрсэнээр төлөвлөгөөт 1040 км гүйлтийн замаа амжилттай дуусгах юм байна.