Жүжигчин Ч.Ундралын залуухан хайрт Дагийна охиныхоо нярай үеийн зургийг үзүүлэв


Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой дараагийн амьдралаа эхлүүлсэн билээ. Хосууд одоогоос хоёр жилийн өмнө бяцхан охиноо өлгийдөн авсан. Тэгвэл хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо олонд үнэлэгддэг Д.Даваадорж хайртай охиныхоо нярай үед хамтдаа авахуулсан гэрэл зургаа олон нийтэд үзүүлэв.

Аав болж, охинтойгоо хамт анх удаа төрсөн өдрөө тэмдэглэсэн Давка “Онцгой төрсөн өдөр болж байна. Амьдралын гэнэтийн нандин бэлэг, утга учир болсон хайртай охинтойгоо хамт аавынхаа анхны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Аав болгож үүрэг хариуцлага, нандин бүхнийг бэлэглэсэн хайртай охиндоо баярлалаа. Хамгийн баян хүн болгосон хайрт үр минь. Одоо нөгөө ажилдаа хамт явж, хип хоп дуу сонсож найз шиг аав болох зорилго эхэлсэн” хэмээж байсан удаатай. Түүний нар болсон Дагийна охин нь ирэх аравдугаар сард гурван нас хүрэх юм.