М.Алтан-Оргилын аав: Хүү минь цагдаад өргөдөл өгсөн байсан


Залуу уран бүтээлч реппер Orice буюу М.Алтан Оргил харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Түүнийг бусдад зодуулан таван давхар барилгаас унасан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас няцаагаад байгаа юм.

Харин өнөөдөр талийгаачийн аав Х.Мөнхцогт хэвлэлд хандан дараах яриаг өгчээ.

“ЦЕГ-аас бидэнд миний хүүг найз охиныхоосоо цагаан даавуу унжуулан буух үеэрээ унаж, нас барсан гэж хэлсэн. Гэвч хүү минь нас барахынхаа өмнө Баянгол дүүргийн цагдаагийн газарт бусдад дээрэмдүүлж, зодуулсан тухайгаа гурван нүүр өргөдөлд багтаан бичиж өгсөн байсан. Тэр өргөдлийг бидэнд уншуулаагүй. Өргөдөлд нэг хүний нэр дурдсан байсан.

Бид хүүгийнхээ найз охиныг танина. Найз охин нь хэмээн яригдаж буй тэр хүн бидний мэдэх хүн биш, бид танихгүй. Тэр охины ааваас миний хүү үнхэлцгээ хагартал айсан болоод л цонхоор үсрэх шийдвэр гаргасан ч юм бил үү.

Хүүгийнхээ найзуудад хандаж хэлэхэд, тав, зургаан хүнд зодуулж, шидүүлж нас барсан гэдэг худлаа мэдээлэл битгий тараагаарай. Нэг хүн байгаа гэж бол би сэжиглэж байна’ гэв.