Нэг ангид 20 хүүхэдтэй хичээллэнэ


БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 9-р сарын 1-нээс эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарлаа. Танхимын болон теле хичээл хосолсон хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг явуулахаар боллоо. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй болж байна. Бүх шатанд танхимаар хичээллэх бол хүүхдийн тоо 20 байхаар тооцсон. Их, дээд сургуулиудыг лекцийн хичээл телевизээр явагдана .Харин дадлагын ажил, семинар, лабораторийн хичээл танхимаар явагдана.

Анги танхимын ариутгал цэвэрлэгээг ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Энэ нь энгийн үеийн цэвэрлэгээнээс өөр юм. Хүүхэд хоорондын зай барих, хүүхдийн гарыг хоёр цаг тутам угаалгах, ангид хепа шүүлтүүр тавих зэрэг шаардлага тавигдаж байгаа. Танхимд судлах хичээлийн тоог багасгана. 1-12 дугаар ангид монгол хэл, математикийг танхимд, дунд ангид байгалийн ухааны хичээлийг, ахлах ангид лабораторийн хичээл танхимаар үзэх чиглэл бодлого барьж байна гэлээ.