Хүүхдэдээ эдгээрийг заасан байхад аюулгүй


Хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө түүнд нэн тэрүүнд зааж сургах зүйлс:

Ямар ч үед танд буюу аавдаа, ээждээ итгэж болно гэдэг итгэл үнэмшил, сэтгэл зүйг нь бэлтгэж өгөх. Танихгүй хүнд итгэн хаашаа ч дагаж явахгүй байх, танихгүй хүний өгсөн хоол, амттан, чихэр зэргийг идэхгүй байх. Аав ээжийн утасны дугаар, гэрийнхээ хаягийг хүүхэддээ сайн цээжлүүлэх.

Баригдаж буй барилгын доогуур заавал явах шаардлагатай бол анхаарал болгоомжтой байх. Заавал гэрлэн дохио эсвэл гарцаар зам гарах. Машин эсвэл автобус-д суусан л бол суудлын бүс хэрэглэж занших. Хүний юманд заавал зөвшөөрөл авч хүрэх. Зөв биш, таалагдахгүй бол хэн ч чамайг хүчлэх ёсгүй. Хэрэв ийм тохиолдол гарвал аав, ээж эсвэл багшдаа мэдэгдэх.

Эм бол амттан биш! Эмийг хэзээ ч дур мэдэн хэрэглэж болохгүй. Тэнэг юм уу гэж харьцахаа зогсоо. Хуваагдалгүй анхаарал хандуулж яагаад гэдэг учир шалтгааныг учирлаж тайлбарла. Хүүхэд тань тантай нээлттэй харилцахад суралцуулаарай .

Хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй сайн сайхан байгаагаар итгэн хараарай гэхдээ хамгийн мууд бэлтгэлтэй байхаа бүү орхигдуулаарай.

Эх сурвалж. Г.Наранбаатар