Залуу гавьяат О.Анужингийн бага нас


23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан О.Анужинг залуус андахгүй танина. Тэрбээр 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” 20 орны 150 бүжигчид оролцсон Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн байна.

Харин театрын тайзнаа “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээж байжээ. Түүнчлэн 2018 онд “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн гээд түүний амжилтын буухиа үл тасарна.

Балетын урлагт амжилттай яваа О.Анужингийн бага насны төрхийг хадгалан үлдсэн гэрэл зургийг нь энэ удаад сонирхуулж байна.