Медовик буюу наполеон торт хийх амархан энгийн жор


Зуурмагны орц:

Гурил-400 гр , Масло-230 гр , Өндөг-1 ширхэг , Хүйтэн ус-160гр , Давс-Чимх , Хүнсний сода 1 а.халбага

Хийх арга:
1.Гурил +сода+ давс=сайтар холиж хутгана
2.Маслоо хѳлдѳѳсѳн байх ёстой ба хѳлдѳѳгчнѳѳс гаргаж жижиглэж хэрчээд бэлдсэн гурилан дээрээ хийж гараараа багсарна.
3. Ус+ѳндѳг= сайтар холиод дээрх гурилан дээрээ хийж нухаад гурилаа 8 тэнцүү хэсэгт хувааж даавуугаар бүтээгээд хѳргѳгчинд 3 цаг байлгана
4.Гурил маань царцаад элдэхэд амархан болсон байна. 8 ш гурилаа тус бүрчлэн элдээд 22-24см хэвээр тойруулж зүсээд урьдчилж халаасан дуковрнд 220 градуст 6-7 минут болгоод бүрэн хѳрсѳний дараа кремээ түрхэнэ. Тойруулж зүсэж авсан гурилаа хамтад нь болгоод уутанд хийж цохиж үйрүүлээд дараа нь тортоо бүрдэг шүү.


Крем чанах :
Орц:
-2ш ѳндѳг
-1 а.халбага(том) крахмал + 3 а.халбага сүү
-масло-300гр
-молоко-380мл
-15гр ванилин
-200мл халуун сүү
Чанах арга :
1. Крахмал+ 3 а.халбага хүйтэн сүү= холиж хутгана
2. 2ш ѳндѳг+крахмалтай сүү=бүрэн уустал хольж хутгана
3.Дээрх зуурмаг дээрээ урьдчилж халаасан 200мл сүүгээ бага багаар нэмж хийж жигдэртэл нь хутгаад зѳѳлѳн гал дээр тасралтгүй хутгасаар буцалгана(хэт удаан буцалгахгүй дѳнгѳж буцлаад 1-2 удаа пор хийлгээд авна зуурмаг халбагнаас урсахгүй ѳтгѳн болсон байх ёстой )


Ингээд дээрх зуурмагаа ѳѳр саванд хийж хѳргѳнѳ
4. Зѳѳлѳрсѳн маслоо миксэрдээд+молоко+ванилин= жигдэртэл миксэрдэж+ бүрэн хѳрсѳн 3 р зуурмагаа бага багаар хийж миксэрдээд л чанамал крем бэлэн боллоо.
+ Давхар бүрт нь кремээ жигд түрхээд тортон дээрээ 1-2кг хүнд зүйл тавьж хѳргѳгчинд 5+ бэхжүүлээд идэхэд бэлэн. Хийхэд гар ажиллагаа нилээн ихтэй ч их гоё зѳѳлѳн амттай болдог шүү
Анхаарах зүйлс:
Кремний орц масло, молоко, ѳндѳг нь тасалгааны темпратурт дор хаяж 4-5 цаг болсон байх ёстой…Хэрвээ аль нэг нь хүйтэн байвал крем ээдэж гашилна.
Харин гурил зуурах масло нь хѳлдүү байх хэрэгтэй шүү