Холлиудын жүжигчний монгол охин Жамьян 19 нас хүрчээ


Холливудын жүжигчин Эван МакГрегорийн Монголоос үрчилж авсан Жамьян охин 19 нас хүрчээ. Тэрбээр 2006 онд охиныг 4 настай байхад нь үрчилж авсан байна. Холливудын од тэрбээр Еве Мавракис гэх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон ч  удалгүй салсан.

Дашрамд сонирхуулахад, түүний баруун гар дээрээ эхнэрийнхээ болон охидынхоо нэрийг шивүүлсэн байдаг аж. Эван Мак Грегор хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд “UNICEF’-ийн сайн үйлсийн аянд ч мөн хувь нэмрээ оруулдаг байна.