Зөвлөмж: Бага ангийн сурагчдын үүрэх ёстой цүнхний жинг эндээс үзээрэй


Манай орны нөхцөлд анги танхимд сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав, байхгүйн улмаас өдөр бүр цүнхэндээ үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа АНУ, ОХУ-ын харьцуулан хийснийг доор харуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг байна. Олон улсын жишигт бага ангийн хүүхдийн цүнхний дундаж жин биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн стандарт бий.АНУ гэхэд хүүхдийн цүнх биеийн жингийн 5-10 хувиас хэтрэхгүй байх дүрэм мөрддөг аж.

Харин монгол сурагчдын цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс жинг нь улам нэмэгдүүлдэг байна.