Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар ирэх аравдугаар сард 3 дахь хүүхдээ өлгийдөж авна


 Дуучин Х.Мөнгөнцэцэг удахгүй 3 дахь хүүхдээ төрүүлэхээр шинэ хүнээ хүлээж суугаа гэнэ .

Тэрбээр дуучин Б.Болдтой нэлээд шуугиан дэгдээж нэг гэрт орсон билээ. Дуучин хосууд ирэх аравдугаар сард гурав дахь хүүхдээ өлгийдөх юм. Тэд 2017 онд Б.Жавхлан, 2019 онд Б.Баясгалан гэх дэрсхэн балчир үрстэй болжээ

Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань сүүлийн үед нам жим амьдрах болсон нь ойрхон хүүхэд төрүүлж байгаатай холбоотой гэнэ. Дашрамд дуулгахад, Х.Мөнгөнцэцэг хань ижилдээ туйлын халамж сайтайг ойр дотныхон нь ам булаалдан ярьдаг гэнэ..