Гадаад улсаас аваад буй хандив зээл хаашаа урсаад байна


Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо тархаахгүйн тулд авч буй арга хэмжээнд улсын төсвөөс ч бага үгүй их хөрөнгө хаяж байгаа билээ.

Харин өнгөрсөн эдгээр хугацаанд төсвийн мөнгөнөөс гадна хандив тусламжаар гадаад болон дотоодоос ч мөн нэлээд хөрөнгө хуримтлагдаж энэ талаараа Улсын онцгой комисс /УОК/ хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг энэ сард танилцуулж байсан.

Тэгвэл долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 498 сая 298 мянга 450.63 төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг зарцуулжээ. Одоогоор үлдэгдэл нь 957 сая 488 мянга 445.63 төгрөг байгаа ажээ.

УОК-ийн энэ мэдээллээс гадна Монгол улсын Засгийн газар дангаараа гадаадын улс орноос зээл тусламжийг авсан боловч өөрийн улсын нэг ч иргэнийг эдгээр хандивын мөнгөөр авчираагүйд олон хүн дургүй байна. Учир нь иргэд өөрсдөө тусгаарлалтын зардалдаа 4 сая гаруй төгрөг төлсөөр өдийг хүрсэн.

Тэгвэл зарим нэг гадны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Монгол Улсад дараах хандив тусламжууд иржээ. Үүнд:

  • Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая доллар,
  • ОУВС-аас буцалтгүй тусламж 99 сая доллар,
  • Европын холбооноос буцалтгүй тусламж 50.8 сая евро буюу 59.7 сая доллар
  • Дэлхийн банкнаас  26.2 сая доллар,
  • Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган доллар,
  • АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая доллар,
  • НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган долларын зээл тусламч авчээ.

Үнэндээ бол энэ их зээл тусламж нүдэнд ил харагдаж, гарт баригдах хэмжээгээр тэр бүр харагдахгүй л байна. Эмнэлэг тусламжийн байгууллагад л ззарцуулж байгаа гэсэн хэдий ч гадаадад гацсан монголчуудаа нутагт нь авчирахад хүртэл өөрсдийнх зардалаар авчираад байгааг юу гэж тайлбарлах вэ эрхэм дарга нар аа.