Ангууч найзуудын хамтаар есөн дүүгээ асардаг охиныг 3 өрөө байртай болгох хандивын аяныг нээжээ


Саяхан сайтуудаар есөн дүү болон өөрийнхөө охины хамтаар бага насны хүүхдийг асран халамжилж буй Б.Ариунболор гэх 21 настай бүсгүйн талаар мэдээлэл ихээр гарсан билээ.

Айлын хажуу өрөө түрээслэн дүү нараа хардаг гэж ярьж байсан түүнд олны танил залуус тусламжийн гараа сунган тэднийг гурван өрөө байртай болгохоор хандивын аяныг эхлүүлжээ.

Энэхүү сайн үйлсийн аяныг Б. Баттөр буюу Ангууч найзуудын хамтаар удирдан зохион байгуулж, өөрийнхөө төрсөн өдрийн арга хэмжээний үеэр энэ баярт мэдээг дуулган эгч дүүст байрны урьдчилгаа мөнгө бүрдсэн баярт мэдээг дуулган тун удахгүй бяцхан хүүхдүүд цугларсан мөнгөөрөө тун удахгүй байраа авахаар болжээ.