БНСУ-д ажилладаг монгол бүсгүйн өрөөний суултууранд нууц камер суурилуулсан байжээ


БНСУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр 7 дугаар сарын 29-ний өдөр үйлдвэрийн даргынхаа бэлгийн хүчирхийлэлд 4 жил байсан монгол эмэгтэйн тухайн мэдээлэл цацагдав.

Дөрвөн жилийн өмнө гэрээгээр ажиллах нөхцөлтэйгөөр БНСУ-ын нэгэн оёдлын үйлдвэрт ажилд орсон түүнийг ажилдаа орсон цагаас нь эхлэн үйлдвэрийнх нь дарга болох 60 гаруй насны солонгос эрэгтэй түүнд бэлгийн дарамт үзүүлсээр иржээ.

Энэ талаар тус улсын mbc news.mn сайтнаа мэдээлсэн байна. Тухайн эмэгтэй нь маш их хэмжээний өр зээл тавин тус улсад ажиллахаар очсон учир үйлдвэрийн эзний гаргах ааш авир болоод бэлгийн дарамтыг тэвчээр иржээ.

Гэтэл нэгэн өдөр ариун цэврийн өрөөний суултууранд нууц камер байрлуулсныг олж хараад нэлээд их цочирдон эцэст нь цагдаагийн газар энэ талаар мэдээлэл өгсөн байна.

Харин шалгалтын явцад тухайн үйлдвэрийн эзэн үүнийг байрлуулсан болохыг тогтоожээ.

Тухайн эмэгтэй нь гэрээний хугацаандаа хэл ам гаргалгүй тэсч ажлаад эргэн ирэх визтэй болох хүсэлтэй байсан ч энэ талаар болжээ. Учир нь түүнийг гэрээний хугацаа дуусахаас хоёр сарын өмнө ийнхүү мөн нутаг буцаах болжээ. Харин зөрчил гаргасан солонгос эзнийг торгоод сулласан гэж мэдээлсэн байна.

Өмнөд Солонгос улсад эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд энэ мэтээр нууц камер байрлуулах нь элбэг бөгөөд үүнийг молка гэж нэрлэдэг байна. Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө зэрэгт нууц камер байрлуулан бичлэг хийж үүнээс таашаал авдаг гаж этгээдүүд байдгаас гадна зарим нэг этгээд нь үүнийг интернэт сайтад байршуулан мөнгө олох арга хэрэгсэл болгодог аж.