Монгол Улсын нутаг дэвсгэрт Хүннүгийн үеийн 20 гаруй хот суурин олджээ


Архангай аймгийн Өлзийт сумын Дөрвөлжин гэх газраас манай улсын Археологичид Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотыг илрүүлсэн. Энэ үйл явдал дэлхийн зарим улс орны анхаарлыг ихээхэн татаж Англи, ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Цаашид малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, дэлхийн өв соёлд бүртгүүлнэ гэж манай судлаачид онцлов.