Монгол ноолуурын үнэ цэнийг навс унагасан К.Номинжин ковер дуучин болжээ


К.Номинжин 7 настайгаасаа, өмнөд Энэтхэгт амьдарсан. Өдгөө түүнийг цагаан хоолтон гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Тэрбээр өнгөрөгч оны сүүлээр “PETA Asia” энэрэнгүй дуу хоолойгоороо Амьтанд Энэрэнгүй Хандахын төлөө Хүмүүсийн Нийгэмлэгийн сошиал хуудсанд Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийлсэн видеог түгээсэн байна. Ингэхдээ хэрэглэгчдэд ноолууран бүтээгдэхүүн болон амьтны гаралтай ямар ч хувцас, хэрэгслийг худалдаж авахгүй байх, барааныхаа шошгыг шалгаж, ноолуур гэж бичсэн бол лангуун дээр нь орхихыг хичээнгүйлэн гуйж байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэлд олон нийт ихээхэн дургүйцэж, түүнийг монгол ёсоо мэдэхгүй байж ноолуурын үнэ цэнийг навс унагасан К.Номинжин хэмээн цоллох болсон билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд ковер дуу дуулж байгаа юм.