Жүжигчин, дуучин Л.Сөрөлт: Аавтайгаа байгаль хамгаалж явсан хүү нь 20 жилийн дараа дуугаа цуурайтуулж зогслоо


“Шинэ үе” продакшнаас ажлын гараагаа эхэлж олны танил болсон жүжигчин Л.Сөрөлт. Сүүлийн жилүүдэд дуучин хэмээн дуудагдах болсон тэрбээр хошин урлагаасаа гадна нийтийн дуунд хошууран яваа.

Тайзан дээр гарч ирээд үзэгчдээ уйдаахгүй хөгжөөж чаддаг шавилхан залуу маань бага байхдаа аавтайгаа хамт байгаль орчны хамгаалагч хийж байсан гэнэ шүү.

Энэ талаар, Нуурынхаа хөвөөн дээр хуримын цайллага, орой нь галын наадам хөтлөсөн чинь өөрөө хурим хийж байгаа аятай нулимс цэлэлзээд… Аргагүй биз, аавтайгаа мориоор байгаль хамгаалж явсан зэлүүд тал дээрээ хүү нь 20 жилийн дараа дуугаа цуурайтуулж зогслоо хэмээн дурсжээ.