Хүүхдийн хүйг яагаад хадгалдаг вэ


Хүүхдийн хүй унах үед зарим зүйлийг мэдэж байх нь маш чухал юм. Мэдээж хэрэг хүүхдийн хүйг маш цэвэрхэн байлгах ёстой. Залуу эцэг эхчүүд хайхрамжгүй ханддаг байдлаас болж халдвар орох нь байдаг.

Хүй нь ургийг эхийн хэвлийд бүрдсэн үеэс эхлэн хүүхдийг төрөх хүртэл эх үр хоёрын холбоо бөгөөд эхийн хэвлийд буй ураг хүйгээр дамжсан цусан дахь хүчилтөрөгч, шим тэжээлтэй уургаар хооллож, амьсгалж байдаг.

Хүүхдийн хүйг унах үед хөх торгонд боож заавал хүүхдийн эцгийн голомтод хадгалдаг ёс байдаг байна. Хүүхдийн хүй мөн хүүхэд 2 хамт ойрхон байвал хүүхэд цочдог, хар дарах, зарим үед өвчин салдаггүй байна. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас аавынх нь голомтод хадгалж болохгүй бол ээжийн талаас ойрхон цусан төрлийн айлд хадгалуулж болдог байна. Даахь үргээх ёс буюу унаган сэвлэгийг үргээсний дараагаар сэвлэгтэй нь хамт хадгална.