Дуучин Номингийн тод сонголтууд


Монголын анхны охидын хамтлагийн нэг болох Spike хамтлаг одоогоос 20 гаруй жилийн өмнө ид мандаж байхад тус хамтлагт харьяалагдаж байсан Э.Номин одоо бол Тв25 суваг дээр гардаг Урт цагааны гудамж нэвтрүүлгийн хөтлөгч болсон билээ.

Сүүлийн үед дуучин бүсгүй гадаад өнгө төрх, хувцаслалтаа нэлээд өөрчлөх болсон бөгөөд тэрбээр хувцасны өнгө сонголтоо тод өнгөөр голдуу чимэх болжээ.

Өдгөө 40 нас гарч буй Номин үеийн бүсгүйчүүдээсээ залуу харагдахын тулд тод өнгөөр чимэх болсон гэж зарим нэг хүн сэтгэгдэл үлдээх болсон байна.